• Түрээсийн утас: 77168080, 99247654
  • 77168080, 77009779

Модонд шингэдэг лак

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Модыг хэт ягаан туяа болон хөгц, мөөгөнцөртөхөөс хамгаалах ба модны байгалийн өнгийг хадгалдаг, ус нэвтрүүлдэггүй модонд шингэдэг лак юм. Түүнчлэн дүнзэн байшингийн гадна хананд хамгаалалт болгон хэрэглэдэг ба харагдах байдал гялалздаггүй бүтээгдэхүүн юм.

АШИГЛАЛТ

Модон барилга байгууламж, дүнзэн байшин, модон сандал ширээ, шат гэх мэт модон эдлэлийг будах зориулалттай.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

  • Будах гадаргууг зүлгэж, тоос шороо, тос чийг, бусад бохирдлыг цэвэрлэнэ.
  • 1-2 үе будах ба давхарлах тусам өнгө нь тодорно.
  • Будах орчин: Цельсийн +5 градусаас дээш байна.
Холбоо барих утас: 99188361

Соло Мөнх ХХК

2004 оны 4-р сард үүсгэн байгуулагдаж, БНСУ-н автомашины болон барилгын будгийг импортлон Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн. 2008 оноос БНСУ-н будгийн зах зээлд тэргүүлэгч КСС корпорацийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна. КСС корпораци нь анх 1958 онд байгуулагдсан ба хагас зуун жилийн турш барилгын материалын зах зээлд Солонгос улсдаа тэргүүлэгч байсаар ирсэн юм. Одоогоор дэлхийн 16 оронд өөрийн салбар компаниа нээсэн бөгөөд борлуулалтаараа  дэлхийн топ 100 барилгын компаниудын 26 дугаарт орсон. КСС корпорацийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнүүд нь чанарын ISO 9001, байгаль орчинд хор нөлөөгүйг батлах ISO 14001 үзүүлэлтүүдийг хангасан байдаг. Мөн Соло Мөнх ХХК нь   Солонгос улсын SAMJOONG, CHOGWANG фирмийн бараа бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.                3. Соло Мөнх ХХК нь улс орны ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор  2011 оны 4 сараас эхлэн мод үржүүлгийн газар, Жимс жимсгэнийн плантаци байгуулахаар  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Угалзын хөндийн эхэнд  50 га талбайд " БАРУУН ХАРАА-АЛСЫН ХАРАА" нэртэй 10 жилийн хугацаатай үргэлжлэх төслийг эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь  ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН "Мод Үржүүлэх, Ойжуулах, Ойг Нөхөн Сэргээх " гэрчилгээтэй ба  төслийн хүрээнд эко орчин бүрдүүлэх үйл ажиллагаагаа өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна.              

Хаяг: BIG барилгын материалын төв павилон №62
И-мэйл: monhso@yahoo.com
Утас: 99990753
Вэб: barilga.mn